Skip to main content

Зоогийн газрын үйлчилгээ

Зоогийн газрын үйлчилгээний мэргэжил нь үйлчлүүлэгчдэд соёлтой, шуурхай, чанартай үйлчилгээ үзүүлэх мэдлэг, ур чадвартай ажилтан бэлтгэнэ.

Суралцагчид зочин угтах, захиалга авах, ширээ засах, хоол ундаагаар үйлчлэх, үйлчилгээний стандарт, харилцааны соёл болон эрүүл ахуйн шаардлагыг эзэмшинэ.

Суралцах хугацаа: 1жил

МБ-ын үнэмлэх олгоно

Тэтгэлэг: 2 сая

Элсэлттэй холбоотой түгээмэл асуултууд

Мэргэжлийн боловсролын сургууль нь улсын төсвөөс санхүүждэг тул сургалтын төлбөргүй. Мөн суралцагчдад сар бүр 200.000 мянган төгрөгний  тэтгэлэг олгодог.

Сургууль нь орон нутгийн болон улсын хэмжээний томоохон байгууллагуудтай хамтран ажилладаг тул дадлага хийх болон төгсөөд ажлын байранд зуучлагдах боломжтой.

Ихэвчлэн 5-р сараас эхэлдэг. Та сургуулийн байранд биеэр очих эсвэл цахимаар бүртгүүлэх боломжтой

Тухайн мэргэжлээс хамааран 1 жил болон 3жилийн хугацаатай суралцдаг. 1 жилийн ангид 18-45 насны иргэд суралцах бол, 3 жилийн ангид суурь боловсрол эзэмшсэн сурагчид суралцана.