Skip to main content

Барилгын өрөг угсрагч

Барилгын өрөг угсрагч нь барилгын үндсэн хийц болох тоосго, блок, бетон болон бусад материалаар хана, өрлөг, бүтээцийг зураг төслийн дагуу чанартай гүйцэтгэх мэргэжилтэн юм.

Суралцагчид

Техникийн зураг зүй, Барилгын ажлын үндэс , барилгын зураг унших, хэмжилт хийх, өрлөгийн материал сонгох, зуурмаг бэлтгэх, тоосго болон блок өрөх, барилгын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг мөрдөх ур чадвар эзэмшинэ.

Суралцах хугацаа:

10 сар(1 жил)

30 сар (3 жил)

МБ-ын үнэмлэх олгоно

Тэтгэлэг:

1 жил - 2 сая

3 жил - 6 сая

Элсэлттэй холбоотой түгээмэл асуултууд

Мэргэжлийн боловсролын сургууль нь улсын төсвөөс санхүүждэг тул сургалтын төлбөргүй. Мөн суралцагчдад сар бүр 200.000 мянган төгрөгний  тэтгэлэг олгодог.

Сургууль нь орон нутгийн болон улсын хэмжээний томоохон байгууллагуудтай хамтран ажилладаг тул дадлага хийх болон төгсөөд ажлын байранд зуучлагдах боломжтой.

Ихэвчлэн 5-р сараас эхэлдэг. Та сургуулийн байранд биеэр очих эсвэл цахимаар бүртгүүлэх боломжтой

Тухайн мэргэжлээс хамааран 1 жил болон 3жилийн хугацаатай суралцдаг. 1 жилийн ангид 18-45 насны иргэд суралцах бол, 3 жилийн ангид суурь боловсрол эзэмшсэн сурагчид суралцана.