Skip to main content

Барилгын мужаан

Барилгын мужаан нь модон материал ашиглан барилгын дотор болон гадна хийц, эдлэл, хаалга, цонх, тавилга болон бусад бүтээцийг хийх мэргэжлийн ур чадвартай ажилтан бэлтгэнэ.

Суралцагчид мод боловсруулах багаж, тоног төхөөрөмж ашиглах, хэмжилт хийх, зураг унших, модон хийц үйлдвэрлэх, угсрах, засварлах Техникийн зураг зүй, Барилгын ажлын үндэс, Материал сонгох, ашиглах чадвар эзэмшинэ.

Суралцах хугацаа:

10 сар(1 жил),

30 сар(3 жил)

МБ-ын үнэмлэх олгоно

Тэтгэлэг

1 жил - 2 сая

3 жил - 6 сая

Элсэлттэй холбоотой түгээмэл асуултууд

Мэргэжлийн боловсролын сургууль нь улсын төсвөөс санхүүждэг тул сургалтын төлбөргүй. Мөн суралцагчдад сар бүр 200.000 мянган төгрөгний  тэтгэлэг олгодог.

Сургууль нь орон нутгийн болон улсын хэмжээний томоохон байгууллагуудтай хамтран ажилладаг тул дадлага хийх болон төгсөөд ажлын байранд зуучлагдах боломжтой.

Ихэвчлэн 5-р сараас эхэлдэг. Та сургуулийн байранд биеэр очих эсвэл цахимаар бүртгүүлэх боломжтой

Тухайн мэргэжлээс хамааран 1 жил болон 3жилийн хугацаатай суралцдаг. 1 жилийн ангид 18-45 насны иргэд суралцах бол, 3 жилийн ангид суурь боловсрол эзэмшсэн сурагчид суралцана.