Skip to main content

Гагнуурчин

Гагнуурчин нь металл хийцийг гагнуурын аргаар холбох, засварлах, үйлдвэрлэх өндөр эрэлттэй мэргэжил юм.

Суралцагчид төрөл бүрийн гагнуурын арга, тоног төхөөрөмж ашиглах, металл боловсруулах, гагнасан холбоосын чанарыг шалгах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг мөрдөх ур чадвар эзэмшинэ.

Суралцах хугацаа:

10 сар(1 жил)

30 сар(3 жил)

МБ-ын үнэмлэх олгоно

Тэтгэлэг:

1 жил - 2 сая

3 жил - 6 сая

Элсэлттэй холбоотой түгээмэл асуултууд

Мэргэжлийн боловсролын сургууль нь улсын төсвөөс санхүүждэг тул сургалтын төлбөргүй. Мөн суралцагчдад сар бүр 200.000 мянган төгрөгний  тэтгэлэг олгодог.

Сургууль нь орон нутгийн болон улсын хэмжээний томоохон байгууллагуудтай хамтран ажилладаг тул дадлага хийх болон төгсөөд ажлын байранд зуучлагдах боломжтой.

Ихэвчлэн 5-р сараас эхэлдэг. Та сургуулийн байранд биеэр очих эсвэл цахимаар бүртгүүлэх боломжтой

Тухайн мэргэжлээс хамааран 1 жил болон 3жилийн хугацаатай суралцдаг. 1 жилийн ангид 18-45 насны иргэд суралцах бол, 3 жилийн ангид суурь боловсрол эзэмшсэн сурагчид суралцана.