Skip to main content

Чанарыг олон улсын түвшинд: ISO 21001 стандарт руу алхам алхмаар!

Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага үйл ажиллагаандаа олон улсын боловсролын менежментийн тогтолцооны ISO 21001:2018 стандартыг нэвтрүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна.

📈 Энэхүү ажлын хүрээнд аудитор Ч.Наранцогт манай сургуулийн өнөөгийн үйл ажиллагаа, дүрэм журамд Зөрүүгийн шинжилгээ (Gap Analysis) хийж, цаашид сайжруулах чиглэл, зөвлөмжүүдийг тодорхойлж байна.

Мэргэжлийн боловсролын чанарыг шинэ шатанд гаргаж, хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвартай, чадамжтай боловсон хүчин бэлтгэхийн төлөө хамтдаа!

🤝 Хамтран ажиллаж буй ажлын хэсэг болон нийт багш, ажилчдадаа амжилт хүсье. 

Сургалтын алба
2026.05.25

Stay up to date with our latest news

Баян-Өлгий аймаг дахь магадлан итгэмжлэгдсэн мэргэжлийн боловсролын сургууль нь “Номын санч" –ийн түр орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж байна
Та бүхнийг нээлттэй сонгон шалгаруулалтад урьж байна 
Баян-Өлгий аймаг дахь магадлан итгэмжлэгдсэн мэргэжлийн боловсролын сургууль нь 
“Номын санч" –ийн түр орон тоонд сонгон  шалгаруулалт зарлаж байна. 
📅 Материал хүлээн авах: 2026.10.05-ний өдрийн 17:00 цаг хүртэл
📞 Холбогдох утас: 99415581

Элсэлттэй холбоотой түгээмэл асуултууд

Мэргэжлийн боловсролын сургууль нь улсын төсвөөс санхүүждэг тул сургалтын төлбөргүй. Мөн суралцагчдад сар бүр 200.000 мянган төгрөгний  тэтгэлэг олгодог.

Сургууль нь орон нутгийн болон улсын хэмжээний томоохон байгууллагуудтай хамтран ажилладаг тул дадлага хийх болон төгсөөд ажлын байранд зуучлагдах боломжтой.

Ихэвчлэн 5-р сараас эхэлдэг. Та сургуулийн байранд биеэр очих эсвэл цахимаар бүртгүүлэх боломжтой

Тухайн мэргэжлээс хамааран 1 жил болон 3жилийн хугацаатай суралцдаг. 1 жилийн ангид 18-45 насны иргэд суралцах бол, 3 жилийн ангид суурь боловсрол эзэмшсэн сурагчид суралцана.