Шинэ хичээлийн жил эхэллээ
ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ! Магадлан итгэмжлэгдсэн Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургууль 2026–2027 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа 2026 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 09:00 цагт эхлэх тул СУРАЛЦАГЧ, БАГШ, АЖИЛТАН АЛБАН ХААГЧИД ТА БҮХНИЙГ ХҮРЭЛЦЭН ИРЖ, ШИНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙНХЭЭ БАЯР ХӨӨРТЭЙ ЭХЛЭЛИЙГ ХАМТДАА ТАВИХЫГ ХҮНДЭТГЭН УРЬЖ БАЙНА.
Stay up to date with our latest news

Баян-Өлгий аймаг дахь магадлан итгэмжлэгдсэн мэргэжлийн боловсролын сургууль нь “Номын санч" –ийн түр орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж байна
Элсэлттэй холбоотой түгээмэл асуултууд
Мэргэжлийн боловсролын сургууль нь улсын төсвөөс санхүүждэг тул сургалтын төлбөргүй. Мөн суралцагчдад сар бүр 200.000 мянган төгрөгний тэтгэлэг олгодог.
Сургууль нь орон нутгийн болон улсын хэмжээний томоохон байгууллагуудтай хамтран ажилладаг тул дадлага хийх болон төгсөөд ажлын байранд зуучлагдах боломжтой.
Ихэвчлэн 5-р сараас эхэлдэг. Та сургуулийн байранд биеэр очих эсвэл цахимаар бүртгүүлэх боломжтой
Тухайн мэргэжлээс хамааран 1 жил болон 3жилийн хугацаатай суралцдаг. 1 жилийн ангид 18-45 насны иргэд суралцах бол, 3 жилийн ангид суурь боловсрол эзэмшсэн сурагчид суралцана.
